Үндсэн хамгаалалтууд
Альфа даатгалд дараах 14 төрлийн эрхтэн тогтолцооны өвчлөлийг даатгуулахаас гадна Хавдар болон Жирэмслэлтийн даатгалыг багцдаа нэмэлтээр авах боломжтой.
Зүрх судасны өвчлөл
Амьсгалын тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
Шээс, бэлгийн тогтолцоо
Гэмтэл, хордлого
Мэдрэлийн тогтолцоо
Нүд ба түүний дайврын өвчлөл
Чих ба хөхлөг сэртэнгийн өвчлөл
Цус, цус төлжүүлэх эрхтний тогтолцоо
Дотоод шүүрэл,бодисын солилцооны өвчлөл
Яс, булчингийн тогтолцоо ба холбох эдийн өвчлөл
Арьс ба арьсан доорх эслэгийн өвчлөл
Сэтгэцийн ба зан төрхийн эмгэг
Өөр бүлэгт ангилаагүй шинж тэмдэг, зовир, эмнэл зүйн ба лабораторийн хэвийн бус үзүүлэлтүүд
зөвлөмж
Vape татсанаар ямар эрсдэл учирч болох вэ?
Электрон тамхинд никотин бодис нь төрөл бүрийн хэлбэрээр агуулагдах бөгөөд зүрх судас, уушгины өвчлөл, жирэмсэн эхчүүдийн хувьд ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Эрүүл зүрхний энгийн дадал
Өдөрт 30 минут алхах нь таныг зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, альцгеймерийн өвчин, хорт хавдрын эрсдлийг 40% бууруулах ач тустай юм.
Амьсгалын дасгал
Амьсгалын дасгалыг хийх үед аль болох цэх сууж, 2 мөрийг сулласан байна. Хамраар удаан гүнзгий амьсгал авах үедээ гараа хэвлий дээрээ байрлуулж, амьсгал авах үед гэдэс төвийж, цээж тэлэгдхийг мэдэрнэ. Амьсгалаа аваад 3 секунд түгжинэ. Амьсгалаа гаргахдаа уруулаа цорхойлгон аажмаар гаргана. 4 удаагийн давтамжтай дасгалаа хийсний дараагаас хэвийн амьсгалах болно.